Австралийн хамгийн том адал явдалт аялалын блогийг хөтөлдөг аялагч зохиолч, гэрэл зурагчин Алеша Брэдфорд, болон  Жаррид Салем нарын Монгол улсад, тэр дундаа Хөвсгөлийн хөвч тайгын орноор аялж, хоймор нутгийн цөөнх иргэд буюу Цаатан иргэдийн ахуй амьдралтай танилцаж, аялахдаа авсан сэтгэл татам гайхалтай зургуудыг хүргэж байна.

Тэд  2008 оноос хойш дэлхийгээр аялж, дэлхийн хамгийн гайхалтай газрууд, сонирхолтой адал явдлуудыг хайж ирсэн бөгөөд түүх, гэрэл зургийн урлагаар дамжуула уншигчдад дэлхий ертөнцийнхөө өнцөг булан бүрийг судлахад нь тусалхыг зорьдог байна.

Тэд Монголд ирсэн даруй тайга руу аялахыг нэн тэргүүний зорилт болгожээ.

Морон хотоос хойд чиглэлд аялж, нүүдэлчин гэр бүлтэй уулзаж морьдоо түрээслээд холын тайга руу хүрэхийн тулд хоёр өдрийн турш явган зам туулжээ.

Нутгийн иргэд болох Магсар, Амгаа болон тэдний гурван гэр бүлийнд зочилж,  гурав хонохдоо тэдний соёлын талаар судалж, өдөр тутмын ажил хийхэд нь тусалж, цаа буга маллаж, тайгын амьдрал хэрхэн өрнөж байгааг өөрсдийн бие сэтгэлээр мэдрэх үнэхээр гайхалтай байсан нь мэдээж.

Тэд цаатны өлгий нутгаар аялсан тэмдэглэлдээ “Бидний аялж байсан үе хамгийн сайхан, дурсамжтай үе байсан” хэмээжээ.

    

 

Баруун Европын төвд орших Люксембургийн Вант улс 2020 оны 3-р сарын 1-ний өдрөөс эхлэн автобус, галт тэрэг, трамвай зэрэг бүх төрлийн нийтийн тээврээ үнэ төлбөргүй болгожээ. Ийнхүү 600 мянга гаруй хүн амтай тус улс нийтийн тээврээ үнэ төлбөргүй болгосон дэлхий дээрх анхны улс болж байна.

Гэхдээ дээрх шийдвэр нь галт тэрэгний нэгдүгээр зэрэглэлийн тасалбарт хамаарахгүй бөгөөд тариф хэвээрээ үлдэх аж. Дээрх шийдвэрийг хэрэгжүүлэхэд нийт 41 сая еврогийн зардал гарч буй юм байна.

Авто замын хэт их ачааллаас үүдэн дээрх шийдвэрийг гаргасан ба хэдий хүн ам багатай ч хөрш зэргэлдээ Герман, Франц, Бельги улсын иргэд өдөр тутам тус улсад ирж, тус улсаар дамжин ажилдаа явдаг нь замын хөдөлгөөний ачааллыг ихээр нэмэгдүүлдэг байна. 2016 оны статистикаас харвал энэ хотын жолооч нар дунджаар 33 цагийг зам дээр өнгөрүүлжээ.

Тус улсын Засгийн газар 2018 оны зунаас эхлэн 20 хүртэлх насны хүүхэд залуусыг нийтийн тээврээр үнэгүй зорчдог болгосон. Мөн дунд сургуулийн сурагчдад гэр, сургуулийн хооронд үнэгүй автобусаар үйлчилдэг байна. Насанд хүрэгчид нийтийн тээврээр үйлчлүүлэхийн тулд хоёр еврогоор хоёр цаг зорчих эрхтэй тасалбар худалдан авах шаардлагатай байдаг аж. Хоёр цагийн хугацаанд ердөө 2,590 квадрат метр газар нутагтай энэ улсыг бараг бүхэлд нь үзэх боломжтой юм.

Швейцарын хөгжлийн агентлагаас “Уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчин болон нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал” сэдэвт төслийн шалгаруулалтын тендер зарлажээ

Сэдвүүд:

*Уур амьсгалын өөрчлөлтөд нутгийн иргэдийн дасан зохицох чадварыг сайжруулах

*Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөхиүлэн сурталчилсан аль нэг байж болно.

Төсөл нь тухайн сэдвийн дор мэдлэг мэдээлэл хуримтлуулах, санал болгож буй чиглэлээр тогтвортой байдал бий болгохуйц чадавх нэмэгдүүлэх, төслийн ерөнхий хүрээнд шинэлэг, орчин үеийн арга барил, технологийг нэвтрүүлэн асуудлыг шийдвэрлэхээр санал болгосон байна.

Хугацаа: Төслийг нийт 18 сарын дотор бүрэн хэрэгжүүлж дууссан байх шаардлагатай.

Төслийн шалгаруулалт хоёр үе шаттай явагдана. Шалгаруулалтад оролцогчид төслийн ерөнхий төсөөлөл буюу концепц материалыг хавсаргасан маягтыг бөглөн ирүүлнэ. Ирүүлсэн материалуудыг шалгаж, зөвхөн эхний шатанд тэнцсэн оролцогч нарт төслийн иж бүрэн саналыг сүүлийн шалгаруулалтад ирүүлэхийг урих аж.

Оролцогчдод тавигдах шаардлага:

Монгол Улсад бүртгэлтэй бөгөөд 2 ба түүнээс дээш жил үйл ажиллагаа явуулж буй иргэний нийгмийн байгууллага, төрийн агентлагууд, ашгийн бус, нийгмийн хөгжлийн төлөө байгууллагууд, их дээд сургууль болон судалгааны байгууллагууд байна.  Гадаадын байгууллагуудтай хамтарсан байдлаар ирүүлсэн төслийг оролцохыг зөвшөөрнө.

Эх сурвалж: Швейцарийн хөгжлийн агентлаг

Дэлхийн олон улс оронд Гэгээн Валентины өдрийг тэмдэглэн өнгөрүүлж хосууд бие биедээ сэтгэлээ илчлэн шоколад, цэцэг, инээмсэглэлээ солилцдог сэтгэл догдлом өдөр юм. Гэвч энэ өдөр нь ганц бие зарим хүмүүсийн хувьд тийм ч их таатай мөч биш байдаг…

Харин Европын хоёр жижиг улс болох Эстон, Финландад байдал өөр. Учир нь энэ хоёр улсын ард иргэдийн хувьд хоёрдугаар сарын 14-н бол найзуудын өдөр . Найзын өдрийг ганц бие хүмүүс, хосууд бүгд тэмдэглэдэг. Тэд гэр бүл, найз нөхдөөрөө хамт хооллож, тэшүүр, чаргаар гулгах гэх мэт сонирхолтой зүйлсийг хийж, олон нийтийн үйл ажиллагаанд оролцох зэргээр тэмдэглэдэг байна.