Та бүхнийг их хотын дуу чимээнээр хол нам гүм орчинд Монгол орны маань үзэсгэлэнт газар болох Хөвсгөл Далайн эрэгт хорьдол сарьдаг уулсын орой, хөвч тайгын нурууд, мөнх хөх тэнгэр, хөх сувд болсон далайн чимээ болон байгалийн гайхамшигийг мэдэрч сэтгэлийн амар тайвныг олж тавтай зочлохыг урьж байна.

Цэнгэг ус, үзэсгэлэнт байгаль, онгон дагшин уул нуруудаар гайхагдсан Хөвсгөл нуур Улаанбаатар хотоос 870 орчим км-т, Мөрөн хотоос 102 км-ийн зайд оршдог. Хөвсгөл нуур нь эзэлхүүнээрээ хамгийн том, гүн нуур юм. Та мэдэх үү мэдэхгүй бол бас өөртөө бяцхан мэдээлэл болгоод аваарай. Хөвсгөл нуур маань усны нөөцөөр Азид хоёрдугаарт, дэлхийд 14-т ордог, усны тунгалагшил, цэнгэг байдлаараа дэлхийд гуравдугаарт бичигдсэн үзэсгэлэнт далай ээжийн эргийн нийт урт 415 км, гүн нь 264 м, өргөн нь 145 км ажээ. Хөвсгөл нуурт 99 гол горхи цутгах бөгөөд Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнг дамжин Байгал нуурт цутгадаг юм шүү.

Нэг ээлжиндээ 100-120 хүн хүлээн авах тохилог ресторан, 2-3 хүний ортой / орны өргөн 1,2км -2м/ 20 тохилог гэр, модон байшин, орчин үеийн шаардлага хангасан боловсон 00, душ , 220в-ийн цахилгаан эх үүсвэр мөн нарны зайн эх үүсгэвэртэй. Задгай баар, спортын талбай, караоке, нуурын эргийн амрах талбай, оффис, моторт завь , 2 Ландкрузер машин, Делика, Старекс ,Стана машинаар тус тус үйлчилдэг.

Хөвсгөл далайн зүүн эрэгт, модны захад нуурын хөвөөнд хүний хөл хөдөлгөөнөөс хол нам гүм орчинд Хатгал тосгоноос 16 км-т машинаар 15 минут, завиар 5 минут явж хүрэхээр Мэргэн уулын энгэрт 18 өрөө бүхий дүнзэн байшин, 15 байшин бүхий нийт 120 зочин хүлээн авах хүчин чадалтай, үнэгүй интернетийн орчинтой тав тухтай орчныг танд санал болгож байна.

  • ТӨРӨЛ:ЖУУЛЧНЫ БААЗ
  • БАГТААМЖ:120
  • СУУЦГЭР, БАЙШИН
  • ХООЛ :ХООЛТОЙ
  • УЛААНБААТАР ХОТООС:890 КМ
  • НЭМЭЛТШИРЭЭНИЙ ТЕННИС, САУН, КАРАОКЕ,
  • ҮЙЛЧИЛГЭЭ:ЗАВИН АЯЛАЛ – СЭЛҮҮРТ ЗАВИН АЯЛАЛ – ЯВГАН АЯЛАЛ – МОРИН АЯЛАЛ – КАРАОКЕ – ШАТАР, ДААМ – ТЕННИС – ГАР БӨМБӨГ – САУН – ГАЛЫН НААДАМ ЗЭРЭГ ЦАГИЙГ ЗУГААТАЙ ӨНГӨРҮҮЛЭХ, АЛЖААЛ ЯДАРГААГАА ТАЙЛЖ ТУХЛАН АМРАХ ТААТАЙ ОРЧИН ТАНЫГ ХҮЛЭЭЖ БАЙНА.