Байгалийн үзэсгэлэнт Хөвсгөл далайн баруун эрэг Ар Бунхантад байрлах аялал жуулчлалын цогц үйлчилгээтэй Наран зангилаа амралт жуулчны баазыг танилцуулж байна.

-Тав тухтай, тохилог монгол гэр
-Буффэт өглөөний цай
-Шинэхэн чанасан халуун кофе
-Ази, Европ, Монгол үндэсний хоолтой ресторан
-Алжаал тайлах массаж
-Халуун хүйтэн устай боловсон ариун цэврийн өрөө, душ
-Хувцас угаалга
-Морь уналаг
-Уулын унадаг дугуй
бүхий цогц үйлчилгээг санал болгож байна.

Та үзэсгэлэнт Хөвсгөл далайн эрэг дээр тохилог орчинд гэр бүл найз нөхдийн хамт амрахыг хүсвэл Наран зангилаа амралтыг  зориорой.

Холбогдох, захиалга өгөх утас:
9999 5371
—————-

 

                     

Галтын рашаан хасах цэнэгтэй ионоор баялаг цэвэр ойн агаар, байгалийн халуун ба хүйтэн рашаан хосолсон онцгой ховор орд газар юм. Халуун усны рашааны орд нь Хөвсгөл аймгийн Галт сумын Рашаант багийн нутагт сумын төвөөс урагш 25км, Мөрөн хотоос 165км зайд далайн төвшинөөс 1750м өргөгдсөн, умард өргөргийн 48033’48.7” дорнод уртрагийн 99053’10” солбилцолд Тарвагатайн нурууны хойшоо харсан аманд зүүн талаас Чулуут уул, баруун талаас Жинст оргил, урд зүгт Гүртийн булуу зэрэг уулсын дунд оршино.

Нэг ээлжиндээ 100-120 хүн хүлээн авах тохилог ресторан, 2-3 хүний ортой / орны өргөн 1,2км -2м/ 20 тохилог гэр, модон байшин, орчин үеийн шаардлага хангасан боловсон 00, душ , 220в-ийн цахилгаан эх үүсвэр мөн нарны зайн эх үүсгэвэртэй. Задгай баар, спортын талбай, караоке, нуурын эргийн амрах талбай, оффис, моторт завь , 2 Ландкрузер машин, Делика, Старекс ,Стана машинаар тус тус үйлчилдэг.

Арт 88 ресорт нь Жанхайн даваагаар даваад  Хөвсгөл нуурын баруун эрэгт Хатгал тосгоноос 34 км зайд Хэрвэстэгийн аманд 2016 оноос үйл ажиллагаа явуулж эхлээд байна. Манайх нэг удаа 160 хүртэл хүн хүлээн авах хүчин чадал бүхий тансаг ангилалын модон, урт, гэр байруудаас бүрддэг бөгөөд үйлчилгээний үнэнд усан бассейн, саун зэрэг үйлчилгээ багтдаг.

  • ТӨРӨЛ:АМРАЛТЫН ГАЗАР
  • БАГТААМЖ:160
  • СУУЦГЭР, БАЙШИН
  • ХООЛ :ХООЛТОЙ
  • УЛААНБААТАР ХОТООС:810 КМ
  • НЭМЭЛТСАУН, БАССЕЙН,
  • ҮЙЛЧИЛГЭЭ: 10 ХҮНИЙ БАГТААМЖТОЙ МОТОРТ ЗАВЬ  ЗАВЬТ ШҮХРИЙН НИСЛЭГ  БҮХ БАЙРАНД ЧӨЛӨӨТЭЙ ЦАЦАХ WIFI  ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙ  ХУУРАЙ САУН  10 УНАДАГ ДУГУЙ  ХУВЦАС УГААЛГА  УСАН БАССЕЙН МОРЬ УНАХ
  • ТӨРӨЛ:АМРАЛТЫН ГАЗАР
  • БАГТААМЖ:120
  • СУУЦГЭР, БАЙШИН
  • ХООЛ :ХООЛТОЙ
  • УЛААНБААТАР ХОТООС:840 КМ
  • НЭМЭЛТСАУН,
  • ҮЙЛЧИЛГЭЭ:HORSE RIDING BOAT RIDING MOUNTAIN BIKE RENT KAYAK RENT SAUNA & MASSAGE COUPLE’S PACKAGE

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын төвөөс зүүн хойш 35 километр зайд Үүрийн голын баруун цутгалд орших Монгол орны хамгийн том агуйн нэг бөгөөд 2006 онд тусгай хамгаалалтанд авсан. Даян дээрхийн агуй нь ховор тогтоцтой, байгалийн үнэт үзмэр юм. Дотроо 10 гаруй өрөөтэй, зүг бүртээ олон ам хаалгатай, олон янзын рашаантай, нарийн шороон будагтай. “Эхийн умай” гэдэг эмэгтэй хүний савыг дүрсэлсэн амсартай. Агуйн ам нь Номхон уулын дунд орчим зүүн урагш хандсан том дөрвөлжин хаалга хэлбэртэй. Даян дээрхийн агуйн орчных нь байгаль маш үзэсгэлэнтэй. Цагаан суварга, Сэнжит хад зэрэг том жижиг олон агуйтай. Агуйнуудын орчимд олон тооны хиргисүүр, булш байдаг.

Хөвсгөл нуур нь Монголын хамгийн их эзлэхүүнтэй, хамгийн гүн нуур юм. Энэ нуур нь дэлхийн арван долоон эртний нуурын нэг. 2 сая гаруй жилийн настай хэмээн тооцоолсон байдаг. Нийт усны эзлэхүүн 381 км³ байдаг нь дэлхийн нийт цэнгэг усны 0.4 хувьтай тэнцэнэ. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Рэнчинлхүмбэ, Ханх, Чандмань-Өндөр зэрэг сумдын нутгийг дамнан, Мөрөн хотоос хойш 101 километрт оршино. Хөвсгөл нуурт 46 гол горхи цутгах бөгөөд ганцхан Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнд цутгаж, нийт 1000 км зайг туулан Байгал нуурт цутгадаг. Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газар Сибирийн тайга, Төв Азийн хээр талын бүсийн шилжилтийн хэсэгт хамаарна.

Хөвсгөл аймгийн хамгийн өндөр уул болох Соёны нурууны оргил ”Мөнх сарьдаг” уул юм. Соёны нуруу нь Монгол улсын баруун хойд хэсэг болон өвөр Сибирьт байдаг уулархаг бүс нутаг юм. Зүүн соён ба баруун соён гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Баруун соён нь Бүгд Найрамдах Тува Улсад, зүүн Соён нь Хөвсгөл аймагт оршдог. Хамгийн өндөр цэг нь Хөвсгөл аймагт байх ”Мөнх сарьдаг” уул бөгөөд 3491 метр өндөр. Алтай Соёны экобvс нутаг нь Дэлхийн Байгаль Хамгаалах Сан (WWF)-гаас тодорхойлсон дэлхий дээрх зайлшгvй хамгаалбал зохих 200 экобvс нутгийн нэг юм.

“Онголог тур” жуулчны бааз нь Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт 2010 онд байгуулагдсан бөгөөд нуурынхаа эрэгт, ой модны захад, төрөл бүрийн цэцэгсээр хүрээлэгдсэн байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар байрлалтай.

 Манай жуулчны бааз цэвэр модон тавилга бүхий, сийлбэртэй Монгол гэр, тохилог зуны байшин, цэлгэр том цонхтой ресторан, халуун хүйтэн устай душ, боловсон ариун цэврийн өрөө, гэрэлтүүлэг бүхий явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбай, төрөл бүрийн спорт тоглоом, бүжиг, галын наадмын талбайтай. Манай найрсаг хамт олон /Англи, Орос, Хятад хэлтэй/ гадаад, дотоодын амрагч аялагчдын онцлог, хэрэгцээ шаардлагад нийцсэн дээд зэрэглэлийн үйлчилгээ үзүүлэхийг зорин ажиллаж байна.

Та бүхэн манай Онголог тур жуулчны баазыг хамт олон, найз нөхөд, гэр бүлээрээ зорин ирснээр нам гүм орчинд байгалийн сайхныг мэдэрч, соёлтой сайхан үйлчилгээг авч сэтгэл хангалуун амрах болно.

Contact info: 9985 8212, 7035-3715

Email: Ongologtour@wens.mn

Website:www.wens.mn/ongolog-tour/

www.facebook.com/khuvsgul.juulchnii.baaz.amraltiin.gazar.huvsgul