Монгол улсын хоймор нутаг Хөвсгөл аймаг нь байгалийн үзэсгэлэн бүрдсэн дотоодын болон гадаадын жуулчдын анхаарлыг ихээхэн татдаг билээ.
Энэхүү бүс нутагт аялал жуулчлалыг зөв зохистой хөгжүүлэх нь аймгийн нийгэм эдийн засгийн өсөлт, ард түмний амьдралд чухал ач холбогдолтой.
Хөхсувд.мн сайт нь Хөвсгөл аймгийг Монголд төдийгүй олон улсад таниулан сурталчлах, мэдээлэл үйлчилгээний нэгдсэн систем юм.
Та бүхэн Хөхсувд.мн сайтад зочилсноор авъяас билэг, амжилт ололт, хөдөлмөр бүтээлээрээ Хөвсгөлчүүдийн бахархал үнэт зүйл болсон алдартан гавъяатнуудтай танилцаж, Хөвсгөл нутагт очоод заавал үзэх ёстой байгалийн үзэсгэлэнт газрууд, аялж зорчиход тань туслах үйлчилгээний байгууллагууд, брэнд бүтээгдэхүүнүүдийн мэдээллийг нэг дороос авах боломжтой.
БИДНИЙ ЗОРИЛГО
Аялал жуулчлалын салбарыг өндөр түвшинд хөгжүүлж, дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээг өргөжүүлэхэд үнэн бодит, шуурхай мэдээлэл, оновчтой сурталчилгаа дутмаг байгаа тул энэ салбарт үйлчилгээ үзүүлэгч байгууллага, хувь хүн, бизнес эрхлэгчдийн нөхцөл байдалд судалгаа шинжилгээ хийж маркетинг, мэдээлэл сурталчилгааны бодит дэмжлэг үзүүлэх, хэрэглэгчдийн хүсэл сонирхол, эрэлт хэрэгцээ, шаардлага, орчин үеийн чиг хандлагад нийцүүлэн, технологийн дэвшилтэт шийдлийг ашиглан мэдээлэл үйлчилгээний нэгдсэн системийг нэвтрүүлж хэрэглэгч үйлдвэрлэгчийг холбох гүүр болох зорилго тавин ажиллаж байна.
ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ
Сүүлийн үеийн технологи ашигласан, давтагдашгүй, шинэ өнгө төрх бүхий мэдээлэл үйлчилгээний ХӨХСУВД.МН веб сайтыг зах зээлд танилцуулж байна.
Бид мэдээ мэдээллийг хэрэглэгчдэд хүргэхдээ хэрэглэхэд хялбар байлгах үүднээс бүх төрлийн төхөөрөмжийн (phone, tablet, desktop) дэлгэцэд тохирсон хэлбэр хийцтэйгээр (responsive) бүтээсэн билээ.
Манай сайтын онцлог нь
- Шар мэдээ, болон хар бараан утга агуулгатай сөрөг мэдээ нийтлэхгүй,
- Баталгаат эх сурвалжийн үнэн бодит эерэг мэдээ мэдээлэл түгээх
- Улс төрөөс ангид, хараат бус
- Олон нийтийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх танин мэдэхүйн мэдээ мэдээлэл контентууд үйлдвэрлэж хүргэдэг байх
- Технологийн шинэлэг шийдлийг ашиглаж, мэргэжлийн баг хамт олны хөгжүүлэлт хийх
- Үйлчилгээ үзүүлэгч байгууллага хүмүүсийг хэрэглэгчидтэй холбох гүүр болох
- Зар мэдээлэл сурталчилгааны таатай нөхцөлийг санал болгох
БИДЭНТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛОМЖ
- Хөхсувд.мн сайтаар дамжуулан сум, орон нутгийнхаа алдартан гавъяатныг танилцуулан сурталчлах
- Төрөлх нутагтаа хийж бүтээсэн бүтээлч ажил, хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрөө танилцуулах
- Сум орон нутгийнхаа байгалийн үзэсгэлэнт газруудын талаарх мэдээлэл, зураг бичлэг байршуулж олон нийтэд хүргэх
- Орон нутагт бизнес эрлэгчид үйлдвэрлэл үйлчилгээнийхээ талаар мэдээлэл сурталчилгаа байршуулах, бүтээгдэхүүнээ танилцуулан сурталчлах
- Аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжүүд танилцуулга мэдээллээ байршуулж, үзүүлж буй үйлчилгээгээ захиалга борлуулалтын нэгдсэн системд холбох
- Уран бүтээлчид зохиол бүтээлээ байршуулах, танилцуулан сурталчлах
- Зар сурталчилгаа байршуулж олон нийтэд хүргэх
- Хамтарсан судалгаа шинжилгээний ажил хийж гүйцэтгэх