2019 онд аймгийн хэмжээнд 70 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай, 40 гаруй барилгын ажил хийгдэж түрүүчээсээ ашиглалтад орж эхлээд байна.

Түнэл суманд 150 хүүхдийн цэцэрлэг,
Шинэ-Идэр суманд 20 ортой эрүүл мэндийн төв,
Цэцэрлэг суманд 150 хүүхдийн цэцэрлэг,
Баянзүрх суманд 150 хүүхдийн дотуур байр,
Улаан-Уул сумын 75 хүүхдийн дотуур байр,
Рашаант суманд 320 хүүхдийн сургууль,
Мөрөн хотын 150 хүүхдийн 14-р цэцэрлэг,
Баянзүрх сумын ЗДТГ-ын барилга,
Тосонцэнгэл суманд 320 хүүхдийн сургуулийн барилга 2019 ондоо багтаан бүрэн дуусч ашиглалтад оржээ.

Мөрөн хотын 5,4км-ийн урттай Цэвэр усны шугам сүлжээний ажил 1, 3, 4, 5, 7, 13-р хорооны нутаг дэвсгэрт хийгдэж, бүрэн дууссан, Худгийн барилгын ажил 80%,
усан сангийн барилгын ажил 70%-тай явагдаж байна.

Хатгал сумын ЗДТГ-ын барилгын ажил 90%,
Эрдэнэбулган сумын 240 хүүхдийн сургуулийн барилгын ажил 90%- тай,
Тариалан сумын 150 хүүхдийн цэцэрлэг 90% тай байна.
            Мөрөн хотын 14-р хороонд 150 хүүхдийн цэцэрлэг баригдаж одоо ажил нь 90% -тай байна. Ажлыг яаралтай дуусгаж ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа тул тус хорооны хүүхэд багачууд шинэ онд шинэ цэцэрлэгтэй болж, гэртээ ойрхон орчинд сурч боловсрох боломж бүрдэж байна.
            Мөн аймгийн төвийн 30 ортой Эрүүл мэндийн төвийн барилгын ажил 95 %-тай удахгүй дуусах гэж байгаа ба байнгын ашиглалтад оруулах улсын комисс ажиллахад бэлэн болж байна. Энэ барилга ашиглалтад орвол нэгдсэн эмнэлгийн ачаалал нэлээдгүй хувиар буурах юм байна.

Гүйцэтгэгч компаний сонгон шалгаруулалт оройтож зарласантай холбоотойгоор барилгын Барилгын ажил нь оройтож эхэлсэн он дамжин хэрэгжих барилгуудын тухайд
Зүүн Мөрөн хорооллын усан сан, цэвэр, бохир усны барилга байгууламжийн угсралтын 1 дүгээр ээлжийн ажил цэвэр бохир усны шугамын ажил, худгийн барилгын ажил дууссан, усан сангийн барилгын ажлыг гүйцэтгэж байгаа, #Мөрөн хотын Гэр хорооллын инженерийн шугам сүлжээ баригдах 800 айлын цэвэр усан хангамж, ариутгах татуургын инженерийн шугам сүлжээний барилга угсралтын ажил явагдаж
1-р хорооны 165 айлын,
6-р хорооны 360 айлын усан хангамж, ариутгах татуургын шугамын ажил,
7-р хорооны 133 айл,
13-р хорооны 83 айлын усан хангамж, ариутгах татуургын шугамын ажил хийгдэж байна.
              Мөрөн хотын 14 хороонд 480 хүүхдийн сургуулийн барилга, Аймгийн төвийн Соёл спортын цогцолборын барилга баригдаж эхэллээ. Газар шороо суурийн ажлыг хийж, ирэх онд ашиглалтад оруулна.

Дэлгэрмөрөн цогцолборын 320 хүүхдийн сургуулийн өргөтгөлийн барилга барилгын ажил эхэлж, гадна шугам, гадна цахилгааны ажил хийж гүйцэтгэсэн,
Тариалан сумын 960 хүүхдийн сургууль,
Түнэл суманд 150 хүүхдийн сургууль,
Эрдэнэбулган суманд 20 ортой эрүүл мэндийн төв, #Цагаан-Үүр суманд 100 хүүхдийн дотуур байр,
Чандмань-Өндөр сумын 320 хүүхдийн сургууль, 100 хүүхдийн цэцэрлэг,
Улаан-Уул сумын 320 хүүхдийн сургууль,
Ренчинлхүмбэ сумын 320 хүүхдийн сургууль,
Арбулаг сумын 320 хүүхдийн сургууль, Соёлын төвийн барилга,
Бүрэнтогтох сумын 150 хүүхдийн цэцэрлэг, тус сумын Бүрэнхаан багийн бага сургуулийн барилга,
Цэцэрлэг сумын 320 хүүхдийн сургууль,
Шинэ-Идэр суманд 240 хүүхдийн сургууль,

Цагаан-Уул суманд 20 ортой эрүүл мэндийн барилга, Төмөрбулаг суманд 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга тус тус ирэх 2020 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн