Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын төвөөс зүүн хойш 35 километр зайд Үүрийн голын баруун цутгалд орших Монгол орны хамгийн том агуйн нэг бөгөөд 2006 онд тусгай хамгаалалтанд авсан. Даян дээрхийн агуй нь ховор тогтоцтой, байгалийн үнэт үзмэр юм. Дотроо 10 гаруй өрөөтэй, зүг бүртээ олон ам хаалгатай, олон янзын рашаантай, нарийн шороон будагтай. “Эхийн умай” гэдэг эмэгтэй хүний савыг дүрсэлсэн амсартай. Агуйн ам нь Номхон уулын дунд орчим зүүн урагш хандсан том дөрвөлжин хаалга хэлбэртэй. Даян дээрхийн агуйн орчных нь байгаль маш үзэсгэлэнтэй. Цагаан суварга, Сэнжит хад зэрэг том жижиг олон агуйтай. Агуйнуудын орчимд олон тооны хиргисүүр, булш байдаг.

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн