Галтын рашаан хасах цэнэгтэй ионоор баялаг цэвэр ойн агаар, байгалийн халуун ба хүйтэн рашаан хосолсон онцгой ховор орд газар юм. Халуун усны рашааны орд нь Хөвсгөл аймгийн Галт сумын Рашаант багийн нутагт сумын төвөөс урагш 25км, Мөрөн хотоос 165км зайд далайн төвшинөөс 1750м өргөгдсөн, умард өргөргийн 48033’48.7” дорнод уртрагийн 99053’10” солбилцолд Тарвагатайн нурууны хойшоо харсан аманд зүүн талаас Чулуут уул, баруун талаас Жинст оргил, урд зүгт Гүртийн булуу зэрэг уулсын дунд оршино.

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн